Луиза Тафтаас Меланья Трамп хүртэл: Тангараг өргөх ёслолд Тэргүүн хатагтай нарын өмссөн даашинзны түүх

Zuv.mn
3 цаг 3 минутын өмнө

АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трампын тангараг өргөх ёслолын нэг хэсэг болох Баал /Ball/ хэмээх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэе. Тангараг өргөх ёслол, “Баал” хэмээх уламжлалт арга хэмжээ нь 1789 онд Жорж Вашингтоныг анхны Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш л явагдаж ирсэн бөгөөд Дэлхийн I, II дайн, “Их хямралын” гэж нэрлэгдсэн он жилүүдэд л тасалдаж байжээ. Нэгдсэн улсын төрт ёсны бэлгэ тэмдэг, уламжлалыг хадгалсан энэхүү ёслол дээр тэргүүн хатагтайн өмссөн хувцас ямар байх нь олон нийтийн анхаарлыг ихээр татдаг байна. Ёслол өндөрлөсний дараа тэргүүн хатагтайн өмссөн даашинзыг Смитсонианы Үндэсний музейд шилжүүлж, тэндхийн үзмэрийн тоог нэмдэг ажээ.

Сүүлийн 100 гаруй жилд сонгогдсон АНУ-ын Ерөнхийлөгчдийн эхнэрүүд буюу Тэргүүн хатагтай нар Тангараг өргөх ёслолын үеэр ямар даашинзаар гангарч байсныг сөхөж үзвэл сонин байх болов уу.

Хелен Луиза Тафт 1909 он. (АНУ-ын 27 дахь Ерөнхийлөгч Уильям Ховард Тафтын гэргий)     

Тангараг өргөх ёслолуудаар АНУ-ын тэргүүн хатагтай нарын өмссөн даашинзыг сонирхуулъя

Хелен Луиза Тафт бол нөхрийнхөө тангараг өргөх ёслолд өмсөж оролцсон даашинзыг Смитсонианы музейд хадгалуулсан анхны Тэргүүн хатагтай юм. Ханцуй, хүзүүний хэсгийг тусад нь шийдсэн энэхүү гомсог торгон даашинзыг “Frances Smith Company” урлажээ.

Элеонора Рузвельт (32 дахь Ерөнхийлөгч Франклин Д.Рузвельтын гэргий)

Тангараг өргөх ёслолуудаар АНУ-ын тэргүүн хатагтай нарын өмссөн даашинзыг сонирхуулъя

Элеонора Рузвельт  1933 онд, нөхрийнхөө тангараг өргөх анхны ёслол дээр цагаан цэнхэр өнгийн, энгийн боловч тансаг даашинзаар гангарчээ. Тэрээр мөн яг тангараг өргөх ёслол дээр зураг дээр харагдаж байгаагаас өөр цэнхэр өнгийн даашинз өмссөн гэдэг. Хэвлэлийнхнээс  “Eleanor blue” гэсэн нэр авсан энэхүү даашинзыг Нью Йоркийн загвар зохион бүтээгч Салли Мингрим урласан аж.

Мими Эйзенхауэр (34 дэх Ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэрийн гэргий)

Тангараг өргөх ёслолуудаар АНУ-ын тэргүүн хатагтай нарын өмссөн даашинзыг сонирхуулъя

 Д.Эйзенхауэр хоёр дахь удаагаа сонгогдсон анхны Ерөнхийлөгч биш ч “Балл” ёслолыг дахин сонгогдохдоо ч мөн адил зохион байгуулсан анхны Ерөнхийлөгч юм. 1953 оны Тангараг өргөх ёслол дээр тэргүүн хатагтай Мими Эйзенхауэр 2000 ширхэг эрдэний чулуугаар чимэглэсэн цайвар ягаан өнгийн гоёмсог даашинз өмссөн юм. Энэхүү даашинзны зураг ёслол болохоос долоо хоногийн өмнө хэвлэлд гарчихсан нь араасаа маш их хэл ам, шуугиан дагуулсан байдаг. Энэхүү үнэтэй даашинзыг загвар зохион бүтээгч Нетти Розенштейн урлажээ.

Жаклин Кеннеди (35 дахь Ерөнхийлөгч Ж.Кеннедигийн гэргий)

Тангараг өргөх ёслолуудаар АНУ-ын тэргүүн хатагтай нарын өмссөн даашинзыг сонирхуулъя

Тэргүүн хатагтай Жаклин Кеннеди өмссөн хувцасны хэв загвар нь гэр бүлийн нэр хүндэд хэрхэн нөлөөлөхийг маш их анхаардаг байв. Тиймээс тэрээр Bergdorf-ын загвар зохион бүтээгч Этель Франкаутай хамтран өөрийн гэсэн хэв маяг үүсгэхийг хичээж байжээ. 1961 онд болсон ёслол дээр тэрбээр доорх  байдалтай харагдаж байв.

Клаудия Альта «Леди Бёрд» Жонсон (36 дахь Ерөнхийлөгч Линдон Жонсоны гэргий)

Тангараг өргөх ёслолуудаар АНУ-ын тэргүүн хатагтай нарын өмссөн даашинзыг сонирхуулъя

Леди Бёрд Жонсон 1963 онд нөхрийнхөө тангараг өргөх ёслол дээр урт шар даашинз, ангийн арьсан ханцуйтай ижил өнгийн даашинзаар гангарчээ. Загварыг нь дизайнер Жон Мур гаргасан аж. Тухайн үедээ ихэд нэрд гарч байсан "The Way You Look Tonight" дууны аянд бүжиглэх үедээ хосууд маш загварлаг, нүнжигтэй харагдаж байсан талаар хэвлэлүүд шуугиж байв.

Тельма Кэтрин «Пэт» Никсон (37 дахь Ерөнхийлөгч Ричард Никсоны гэргий)

Тангараг өргөх ёслолуудаар АНУ-ын тэргүүн хатагтай нарын өмссөн даашинзыг сонирхуулъя

Пэт Никсон нөхрийнхөө тангараг өргөх ёслол дээр “Harvey Berin” компанийн загвар зохион бүтээгч Карен Старкийн урласан даашинзаар гангарчээ. Даашинзад нь сваровский шигтгээнээс гадна алт, мөнгөн чимэглэлүүд орсон гэнэ.   

Розалин Картер (39 дэх Ерөнхийлөгч Жеймс Картерын гэргий)

Тангараг өргөх ёслолуудаар АНУ-ын тэргүүн хатагтай нарын өмссөн даашинзыг сонирхуулъя

Жеймс Картер “Балл” ёслолоос гадна “Тангараг өргөх ёслолд зориулсан” үдэшлэг зохион байгуулсан нь урьд нь хэзээ ч болж байгаагүй явдал байв. Хатагтай Розалин Картер эдгээр арга хэмжээнд энэ даашинзыг өмсчээ. 

Нэнси Рейган (40 дэх Ерөнхийлөгч Рональд Рейганы гэргий)

Тангараг өргөх ёслолуудаар АНУ-ын тэргүүн хатагтай нарын өмссөн даашинзыг сонирхуулъя

Рональд Рейганы тангараг өргөх ёслол АНУ-ын хувьд эдийн засгийн хүндрэлтэй үед болж өнгөрчээ. Тиймээс арга хэмжээ нь маш бага зардалтай зохион байгуулагдаж, тэргүүн хатагтайн даашинз ч үүнийгээ дагаад маш даруухан байсан гэдэг.

Харин хоёр дахь удаагийн ёслолын үед эдийн засаг арай сайжирсан тул 46 мянган ам.долларын үнэтэй, өмнөхөөс хамаагүй тансаг даашинз өмссөн гэнэ.

Барбара Буш  (41 дэх Ерөнхийлөгч Жорж У.Бушийн гэргий)

Тангараг өргөх ёслолуудаар АНУ-ын тэргүүн хатагтай нарын өмссөн даашинзыг сонирхуулъя

Барбара Буш Элеонора Рузвелтийн адилаар тангараг өргөх ёслол дээр хөх өнгийн даашинз өмссөн юм. Хуниастай хормой бүхий уг даашинзны загварыг Д.Эйзенхауэрийн үеэс тэргүүн хатагтай нарын хувцсыг урлах болсон Арнольдом Скаази гаргажээ. Энэ даашинзыг хэвлэлийнхэн Элеонора Рузвельтийн даашинзны жишгээр "Barbara blue" хэмээн нэрийджээ.

Хиллари Клинтон (42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтоны гэргий)

Тангараг өргөх ёслолуудаар АНУ-ын тэргүүн хатагтай нарын өмссөн даашинзыг сонирхуулъя

1993 онд болсон эхний ёслол дээр Хиллари Клинтон Сара Филлипс хэмээх олонд төдийлөн танигдаагүй загвар зохион бүтээгчийн даашинзыг өмссөн юм. Харин 1997 онд болсон хоёр дахь ёслол дээр алдартай дизайнер Оскара де ла Рентагийн загварын даашинз өмссөн байдаг.

Лора Буш (43 дахь Ерөнхийлөгч Жорж Бушийн гэргий)

Тангараг өргөх ёслолуудаар АНУ-ын тэргүүн хатагтай нарын өмссөн даашинзыг сонирхуулъя

Лора Буш 2001 оны ёслолд Далласын дизайнер Майкл Файклозын урласан гал улаан даашинзаар гангарчээ. Харин 2005 оны ёслол дээр 1997 онд Хиллари Клинтоны хувцсыг урласан Сара Филлипсийн даашинзыг өмссөн байна.

Мишель Обама (44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн гэргий)

Тангараг өргөх ёслолуудаар АНУ-ын тэргүүн хатагтай нарын өмссөн даашинзыг сонирхуулъя

АНУ-ын анхны хар арьст тэргүүн хатагтай тангараг өргөх ёслолд өмсөх даашинзаа хэвлэлийнхэн төдийгүй зохион бүтээгчид нь хүртэл мэдэгдэлгүйгээр сонгосон. Тиймээс тэрээр Жейсон Вугийн урласан даашинзтай гарч ирсэн явдал бүгдэд гэнэтийн бэлэг болж чадсан юм.  

Хоёр дахь удаагийн тангараг өргөх ёслолын үеэр Мишель мөн л Жейсон Вугийн даашинзыг өмссөн. Гэхдээ энэ удаа өмнөхөөс ялгаатай нь урьдчилан захиалжээ. Ж.Ву ч өмнөх эвгүй ядлыг мартсан гэдгээ илэрхийлж, “Тэргүүн хатагтайн даашинзыг урлах нь нэр төрийн хэрэг байсан” гэж мэдэгдсэн юм. Тэргүүн хатагтай мөн Jimmy Choo-гийн өндөр өсгийт, Kimberly McDonald-ын алмаазан шигтгээтэй бугуйвчаар гангарсан байв. 

Меланья Трамп (45 дахь Ерөнхийлөгч Дональд Трампын гэргий)

Тангараг өргөх ёслолуудаар АНУ-ын тэргүүн хатагтай нарын өмссөн даашинзыг сонирхуулъя

Америкчууд Тангараг өргөх ёслол дээр Меланья Трампын байгаа байдал, өмссөн хувцсыг нь 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннедигийн гэргий Жаклинтай зүйрлэж байсан. Тэргүүн хатагтай энэ өдөр “Ralph Lauren”-ын цайвар цэнхэр өнгийн пальто, Эрве Пиерийн урласан даруухан хэрнээ тансаг даашинз өмсөн олны өмнө гарсан юм. 

Жилл Байден (46 дахь Ерөнхийлөгч Жозеф Байдены гэргий)

Жилл Байден ёслолд "Маркариан" фирмийн загвар зохион бүтээгч Александра О Нейлийн урласан даашинзыг өмссөн. Уламжлал ёсоор хэвлэлүүд Тэргүүн хатагтайн даашинзаас агуулга хайж, "Тэрээр энэхүү даашинзаараа америкчуудыг нэгдэхийг уриалжээ" гэх мэт тайлбар хийгээсэн байдаг. Гэвч мэргэжлийнхэн уг даашинзыг урьд өмнөх тэргүүн хатагтай нарын даашинзтай харвцуулахад "муу" болсон гэж үнэлж байв. 

Меланья Трамп (47 дахь Ерөнхийлөгч Дональд Трампын гэргий)

Меланья Трамп урьд шөнө болсон Баал ёслолд 2017 онд даашинзаа урлуулж байсан Эрве Пиерээр дахин урлуулсан даашинзаар гангарсан. 2017 онд түүний даашинзыг олон нийт даруухан хэрнээ тансаг хэмээн магтаж байсан бол энэ удаад ч муу биш байна. Учир нь даашинз нь 2017 оныхоос бараг өөрчлөгдөөгүй, харин ч гадна талд нь хар оруулга хийж өгснөөрөө илүү чамин болгожээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна