АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп УАЦЭ-ийн гишүүн орнуудаас Украинд үзүүлж буй тусламжийн хэмжээ АНУ-ын үзүүлж буй тусламжийн хэмжээнээс бага байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ.
АНУ одоогийн байдлаар Украинд 200 тэрбум ам.долларын тусламж үзүүлсэн бөгөөд эвслийн гишүүдийн үзүүлсэн нийт тусламжийн хэмжээ үүнээс илүү ч нэг улсад ногдох хэмжээ нь хаана нь ч хүрэхгүй байгаа юм. Тиймээс Д.Трамп эвслийн гишүүдээс Батлан хамгаалахын зардлаа ДНБ-ийхээ таван хувьд хүргэх ёстой гэж үзэж байгаа бөгөөд “Бид тэднээс далайгаар тусгаарлагдсан, тэгсэн хэр нь илүү тусламж үзүүлэх нь инээдтэй хэрэг” гэж тэрбээр өгүүлжээ. Өөрөөр хэлбэл, аюул занал Европт илүү ойрхон, тэдэнд илүү хамаатай асуудал учраас илүү хөрөнгө зарах ёстой гэсэн санааг илэрхийлсэн байна.
Д.Трампын энэхүү байр суурь сонгуулийн өмнө ч тодорхой байсан бөгөөд Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер саяхан Украинд айлчлахынхаа өмнө “Д.Трамп дахин Ерөнхийлөгч болсон тул Украины дайны санхүүжилт дээр гол санаачилгыг Европын улсууд авах ёстой” гэж хэлж байсан юм.
Унгарын Ерөнхий сайд В.Орбаны хэлснээр, УАЦЭ-ийн гишүүд одоогоор Украинд 310 тэрбум еврогийн тусламж үзүүлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна