ЧУУЛГАН: Шинэ Зуунмод хотыг Хүннү хот гэж нэрлэх эсэхээр санал хураах гэж байна

Х.Батсайхан
2025/01/24

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар,  

  1. Шинэ Зуун мод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  2. Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл,
  3. Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. 

Яг одоо Шинэ Зуун мод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа бөгөөд хуульд "Шинэ Зуунмод"-ыг Хүннү хот гэж нэрлэх өөрчлөлт туссан байгаа юм. 

Гишүүдээс "Түүхээ хоногшуулсан, таниулсан нэр өгөх нь зүйтэй", "Түүхэн дэх хамгийн анхны төрт улсынхаа нэрийг жижгхэн Засаг захиргааны нэгжид өгчихөж болж байгаа юм уу" гэх зэрэг санаал гарч, хэлэлцүүлэг өрнөж байна.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.112.132
    2025/01/25

    ЭЛБЭГ хот гэж нэрлэнэ

    Хариулах
  • 172.59.98.201
    2025/01/25

    Arhangain hashaat sumiig yah geed bna. Tend chine Hunnu gurnii luut hotiin tuuri oldson shd. Naad zuun mod hotoo zugeer l duureh geech dee. Ner ni hundetsen shalihgui yum boloh Wii!!! Yamar sanaatai ch yum buu med. Muiharzorig gishuu mal tsarailamgui yum.

    Хариулах
  • 139.5.216.168
    2025/01/24

    Анхнаасаа байшин хорооллын бүьэц, сургууль цэцэрлэг зам нтр гээд аятайхан төлөвлөөд хийгээрэйдээ гачин юм хийвээ айж бна шүү мулгуунуудаас

    Хариулах
  • 39.144.92.21
    2025/01/24

    Аймгийн төвөө, жижигхээн нисэх онгоцны буудлаа, архиа Чингис хаан гээд нэрлэчихсэн биз дээ

    Хариулах