Утааны сонсгол хоёрдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд болно.
Иргэн Б.Мөнгөнхишиг “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” болон бусад холбогдох үйл ажиллагааны төсөв, гүйцэтгэл, үүний ил тод байдалд үнэлгээ хийж, цаашид хэрэгжих төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг сайжруулахыг шаардаж байна" гэх утгатай өргөдөл санаачилж, D-parliament-аар дамжуулж иргэдийн саналыг авсан юм.
Уг өргөдөлд 70 мянга гаруй иргэд гарын үсэг зурсан байдаг. Тиймээс УИХ-аар хэлэлцэхээр болж, сонсгол зохион байгуулах ажлын хэсэг байгуулсан. Сонсгол зохион байгуулахтай холбогдуулан оролцох иргэн, хуулийн этгээдүүдийг бүртгэж эхэлсэн ба бүртгэл энэ сарын 29-ний 17.00 цаг хүртэл үргэлжилнэ гэдгийг холбогдох албаныхан хэллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна