Энэ сарын 7-ноос хойш түймрийн гамшигт нэрвэгдэн зовж буй АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотын ард иргэдэд дэлхийн олон улсаас тусламж дэмжлэг илгээсээр байна.
Тэдний дунд монголчууд ч байгаа бөгөөд “Монгол хаан” жүжгийн хамт олон нэг өдрийн цалин, азарга адуу хандивласныг АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Ричард Буанганд гардуулж өгсөн байна.
Энэ үйл явдал хэд хоногийн өмнө болсон ч тухайн үедээ нэг өдрийн цалингаа хандивласан гэдгээр л мэдээлэгдсэн юм.
Лос Анжелесийн түймэрт өртөн амиа алдагсдын тоо 28-д хүрээд байгаа бөгөөд эдийн засгийн хохирол нь 250-275 тэрбум ам.доллар гэж тооцогдож байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна