Улсын Ерөнхий прокурорын газар болон Нийслэлийн прокурорын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр бусдын амь насанд хүрч ял эдэлж байгаа Б.Махбалын хэргийн талаар мэдээлэл өглөө. Б.Махбал нь "Зам тээвэр хөгжлийн яамны газрын дарга асан Т.Гомбосүрэнгийн амь насыг хөнөөсөн" хэрэгт буруутгагдан 11 жилийн хорих ял авсан юм.
Харин 2023 оны есдүгээр сард Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос хоригдол Б.М-ыг хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай дүгнэлтийг шүүхэд хүргүүлж сулласан байдаг.
Тэгвэл тус асуудал дээр прокуророос эсэргүүцэл бичиж, эсэргүүцэл биелэгдсэн. Одоо холбогдох хууль тогтоомжийн дагуу хоригдол Б.Махбал нь шүүхээс тогтоосон дэглэм зэрэглэлд хорих ялаа эдэлж байгаа гэх мэдээллийг өгсөн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна