БНСУ-ын Прокурорын газар бүрэн эрх нь түдгэлзсэн Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг “Төрийн эргэлт хийхийг оролдсон” хэрэгт албан ёсоор буруутгалаа. Мөн түүнийг Онц байдал зарласнаараа бослогыг удирдсан гэж үзсэн байна. Мөн шүүх хурал болтол үргэлжлүүлэн хорихоор болжээ.
Түүнийг мөн Парламентын гишүүд дайны байдлыг цуцлахаас сэргийлж Үндэсний Ассамблей руу цэрэг илгээсэн, Парламент дахь сөрөг хүчний гишүүд болон Үндэсний сонгуулийн хорооны гишүүдийг баричвлахаар төлөвлөсөн гэж буруутгаж байгаа юм.
Энэ буруутгал нь түүнийг огцруулах асуудлаар гаргах Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрт нөлөөлөх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна