Дүнжингаравын дэлбэрэлтэд патрол машины жолоочийг буруугүй гэж тогтоожээ

Х.Есү
15 цаг 0 минутын өмнө

2023 оны нэгдүгээр сарын 23-наас 24-ныг шилжих шөнө газ ачиж явсан машин, патрол маркийн машинтай мөргөлдөж том хэмжээний дэлбэрэлт болсон. 

Дэлбэрэлтээс үүдэж долоон хүн амь насаа алдсан билээ. Уг хэрэгт холбогдуулан "Дашваанжил"  компанийн удирдлага Г, жолооч Р нарыг яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн болохыг бид өмнө нь мэдээлсэн. 

Харин осол гаргасан “Nissan Patrol” маркийн автомашины жолоочийг буруугүй хэмээн тогтоосон байна. "Дашваанжил" компанийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотойгоор осол гарсан гэх дүгнэлтэд хүрч "Дашваанжил" компанийн удирдлага Г, жолооч Р нарт "Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон", "Хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан" хэрэгт яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн гэдгийг нийслэлийн прокурорын газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна