Өнөөдөр эх оронд өрнөх зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.
9:00 цагт: Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд “Монгол Улсын татварын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлага” хэлэлцүүлэг “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль” сэдвээр болно. Утас: 8808-9897
9:30 цагт: Нийслэлийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад ДЭМБ-ын ХБӨ/ЗСӨ-ний нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багц үйл ажиллагааг нэвтрүүлэх сургалт Улаанбаатар зочид буудлын “Улаанбаатар Event hall”-д болно. Сургалтын нээлтэд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар оролцоно. Утас: 99991630
11:00 цагт: Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс сар шинийн баярыг угтан зохион байгуулдаг “Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдааны тухай хэвлэлийн хурал Яармагийн "Хангарди" ордонд болно. Утас: 99901600, 96608860, 95797949
15:00 цагт: Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн дурсгалууд монументал урлагийн эскиз зургийн үзэсгэлэнг Монголын Урчуудын эвлэлийн хоёр давхарт нээнэ.
-Уран бүтээлч Ринчингийн Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн гуравдугаар сарын 12 хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.
-Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт авах хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс Татварын ерөнхий газарт хүлээн авч байна.
Орон нутагт:
Хөвсгөл аймагт Өрхийн хөгжлийг дэмжих нэрлэсэн жилийн нээлт болно.
Хилийн чанадад:
-Монгол хэл, бичиг үзэсгэлэнг Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод энэ сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд зохион байгуулна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна