Кумбха Мелагийн үеэр дарагдаж амиа алдагсдын тоо 30-д хүрчээ

Х.Батсайхан
11 цаг 1 минутын өмнө

Энэтхэг улсад болдог хамгийн том баяруудын нэг Кумбха мелагийн үеэр иргэд үймэлдсэнээс 15 хүн дарагдаж нас барсан, хүнд гэмтсэн хүн олон тул амиа алдагсдын тоо нэмэгдэх магадлалтай талаар бид өчигдөр мэдээлсэн билээ. 

Тэгвэл өнөөдрийн байдлаар хохирогчдын тоо нэмэгдэж 30-д хүрчээ. Мөн 60 хүн гэмтэж бэртсэн байна. Independent.co.uk энэ талаар мэдээллээ.

Кумбха Мела нь Энэтхэгийн Уттар Прадеш мужийн нутаг, Ганга, Ямун мөрний бэлчир дээр орших Праяграж хотод болдог бөгөөд тус улсын өнцөг булан бүрээс ирсэн 100 сая гаруй хүн мөрний усанд орж, хир буртгаас гадна сэтгэлийн гэм нүглээсээ салдаг аж.  




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.105
    9 цагийн өмнө

    Мухар сүсэгтээ массаараа тархиа ялзартал угаалгасан троллууд олон зуун саяараа үхээд өгөөсэй.

    Хариулах