БНСУ-ын жүжигчин Ким Сэ Рон 24 насандаа таалал төгслөө

С.Гандэлгэр
2025/02/17

БНСУ-ын A Brand New Life, “The Man from Nowhere”, “The Neighbors” кинонд тоглосон алдарт жүжигчин Ким Сэ Рон ням гарагт /2025.02.16/ нас баржээ. 

Түүнийг 2025.02.17-нд  нас байдалтай олдсон гэж цагдаа нар мэдэгджээ. Тодруулбал түүн дээр зочлохоор ирсэн найз нь гэрт нь очихдоо амьсгал хураасан байсныг олсон байна. Үүний дараа найз нь цагдаад мэдэгджээ.

Ким Сэ Рон 2000 онд төрсөн. Бага байхаасаа жүжигчний карьераа эхлүүлж, БНСУ-ын кино наадмуудаас хэд хэдэн шилдэг жүжигчин, шилдэг эмэгтэй гол дүр зэрэг шагнал хүртсэн байдаг. Цагдаагийн байгууллагаас "нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: Forbes



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна