Өмнөд Солонгост барилгын талбайд гарсан галын улмаас зургаан хүн амиа алджээ

С.Гандэлгэр
2025/02/17

Ёнхап мэдээллийн агентлагийн мэдээлснээр Өмнөд Солонгосын Пусан хотод өнгөрсөн баасан гарагт 11:00 цагийн орчимд баригдаж байсан зочид буудлын барилгад гарсан галыг бүрэн унтраагаад байна.

Гал түймрийн улмаас зургаан хүн амь үрэгдэж, 25 хүн хөнгөн гэмтжээ. Мөн 100 орчим ажилчдыг нүүлгэн шилжүүлсэн бол барилгад гацсан 14 хүнийг аврах багийнхан барилгын дээвэр дээрээс нисдэг тэргээр аварсан гэж Пусан хотын Гал түймэртэй тэмцэх газраас мэдэгдлээ. Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.

Урьдчилсан байдлаар гал түймрийн голомт тухайн барилгын нэг давхарт байрлах усан сангийн ойролцоо байсан тусгаарлагч материалаас гарсан гэж мэдэгдлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна