Сүмо бөхийн шинэхэн Ёкозүна Хошёорюү-д /Сугаррагчаагийн Бямбасүрэн/ зориулсан парад хоёрдугаар сарын 16-ны өдөр Чиба мужийн Кашива хотод болжээ. Тус парадад 25 мянга гаруй хүн цугларч, Хошорюү С.Бямбасүрэнд ёкозуна цол хүртсэнд нь баяр хүргэжээ. Баярын парад нийт 660 метр буюу Кашигава өртөөний баруун захаас зүүн зах хүртэл үргэлжилсэн байжээ.
Сануулахад Хошорюү С.Бямбасүрэн нь Монголоос Японы мэргэжлийн сүмо бөхийн зургаа дахь ёкозуна болж байгаа бөгөөд Асашёорюүгийн авга дүү юм.
Тэр мэргэжлийн сумод 42 башё барилдан ёкозүна болсон. Хошёорюүгийн энэ амжилт нь сумогийн түүхэнд дээд цолд хүрсэн хугацаагаараа зургаадугаарт орох үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, ийм богино хугацаанд ёкозүна цол хүртсэн зургаа дахь бөх болжээ. Харин түүний ах Асашёорюү Д.Дагвадорж 25 башёд барилдан аварга болсон билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна