Египет: Эрдэмтэд Тутанхамоны шарилыг илрүүлснээс хойш 100 жилийн дараа дахин фараоны шарил олжээ

Х.Батсайхан
Өчигдөр 11 цаг 42 минут

Эрдэмтэд  Египетийн фараон Тутанхамоны шарилыг олж илрүүлнээс хойш 100 жилийн дараа дахин фараоны шарил олж илрүүлжээ. Эрдэмтэд Тутанхамуны шарилыг 1922 онд олж илрүүлж байсан юм.

Шинээр олдсон шарил Египетийн 18 дугаар эзэнт гүрний эхэн үед хамаарах Хоёрдугаар Тутмос хааных болохыг тогтоосон байна.

3500 жилийн өмнө хаанчилж байсан Хоёрдугаар Тутмос хааны бунхан

Британи, Египетийн эрдэмтдийн хамтарсан баг Луксор хотоос холгүй орших Фиваны оршуулгын газрын баруун хөндийд хайгуул хийж яваад уг бунхныг илрүүлжээ. Эрдэмтдийн багийн ахлагч, доктор Пирс Литерлэнд “Бухны таазны нэг хэсэг нь бүрэн бүтэн байсан бөгөөд цэнхрээр будаж, шар одоор чимэглэсэн нь хааны булш гэдгийг илтгэх шинж юм” гэж өгүүлсэн байна.

Хамтарсан баг

Шарилыг олж илрүүлснээр 18 дугаар гүрний эзэн хаадын шарил хаагуур байж болохыг мөн илрүүлсэн нь олдворын нэг гол ач холбогдол юм байна. Тутмос II-ыг МЭӨ 1493-1479 онд хаанчилж байсан гэж үздэг бөгөөд Тутахмамуны өвөг юм. Тэрээр Египетийн хамгийн алдартай эмэгтэй фараонуудын нэг Хатшепсутын нөхөр гэдгээ алдартай аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна