Д.Трамп: Ши Жиньпин АНУ-д айлчилна, ер нь бүгд л манайд айлчилна

Х.Батсайхан
Өчигдөр 14 цаг 02 минут

АНУ-ын Ерөнхихйлөгч Доналд Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг Вашингтонд айлчилж магадгүй болсон талаар мэдэгдэл хийжээ.

Тэрбээр энэ талаар “Эцсийн дүндээ Ши Жиньпин ч манайд айлчилна, бусад нь ч бас бүгд айлчилна” хэмээн хэлсэн байна. Мөн БНХАУ, АНУ-ын хооронд худалдааны шинэ гэрээ байгуулагдахыг ч үгүйсгээгүй аж.

Их гүрний удирдагчдаас БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ оны тавдугаар сарын 9-ний өдөр Москвад ирж Аугаа их, эх орны дайны ялалт баярын жагсаалд оролцох, В.Путин зөрүүлээд наймдугаар сард нь Бээжинд очиж Японы милитаристуудыг бут цохисны баярт оролцоно гэсэн мэдээлэл одоогоор тодорхой болоод байна.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын тухайд, В.Путинтай энэ сарын сүүлээр уулзалт товлох болов уу гэсэн хүлээлт байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна