Украин ашигт малтмалын салбарт хамтарч ажиллахыг АНУ-д зөвшөөрлөө

Х.Батсайхан
5 цаг 37 минутын өмнө

АНУ Украинд дайн санхүүжүүлэхээр өгсөн 500 тэрбум ам.долларынхаа хариуд уул уурхайн салбарт нь орж ажиллах тулган шаардалтыг хийсээр амжилтад хүрлээ. Д.Трампын өгсөн эхний хүсэлтэд Ерөнхийлөгч В.Зелиньский татгалзсан бол өчигдөр орой Хууль зүйн яам, Гадаад харилцааны яам, Эдийн засгийн яам нь хэлэлцээд дэмжсэн байна.

Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, Украины Засгийн газар хэлэлцээрийг дэмжиж, эхлүүлэх шийдвэрийг өнөөдөр гаргаж магадгүй юм байна.

В.Зелиньский ирэх баасан гарагт Вашингтон руу ниснэ гэсэн мэдээлэл гарч байгаа юм. Ингэснээр, түүний "ОХУ-ыг Баруун Европт халдахаас сэргийлж, ардчиллыг хамгаалах" мөрөөдөл замхарч, бодит байдалтай эвлэрэхээс өөр замгүй болж байх шиг байна. Тэр бодит байдал нь дөрвөн мужаа хүн ам, газар нутагтай нь ОХУ-д алдсан, байгалийн баялгаа АНУ-д найр тавихаар болсон зэрэг болно. Харин дүрвэн гарсан сая, сая украинчууд оёсон улс орнууддаа ад болж, хар танхинд донтон, охид бүсгүйчүүд нь биеэ үнэлж байгаа юм. 

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп газрын ховор элементийн хайгуул, олборлолтын чиглэлээр Украинтай байгуулах хэлэлцээрийн нийт дүн нэг их наяд ам.доллараар хэмжигдэнэ гэж мэдэгдсэн байна. 

Шинээр байгуулах хэлэлцээрт аюулгүй байдлын баталгааны талаар заалт байхгүй. Гэхдээ их хэмжээний хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа нь нэг талаараа аюулгүй байдлын баталгаа болдог талтай юм.  



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.120.102
    1 цагийн өмнө

    Хуцдаг сайт вэ эх сурвалж ч байхгүй

    Хариулах
  • 172.56.122.62
    2 цагийн өмнө

    Битгий шаа орос хошногны өт минь

    Хариулах
    • 122.201.31.132
      2 цагийн өмнө

      Түүхэнд улс орноо самарсан алиалагч болж үлдлээ дээ.

  • 202.126.89.35
    3 цагийн өмнө

    АНУ ОХУ хоёрын хуйвалдаан амжилттай болж ОХУ газөр нутгаа тэлж АНУ мөнгөнд дуртайгаараа Хужаагаас дутахгүй гэдгээ асар их хэмжээний ашигт малтмал авахаар болж. Алиалагч нь эх орноо , олон сая ээжийн хөвгүүдийн амь насаар тоглон цагаач боллоо. Үр дүнд нь европ хэн ч биш байсан гэдгээ мэдрэн үлдэх боллоо

    Хариулах