XVII дугаар жарны элдэв эрдэнэт хэмээх модон жилийг угтаж, үндэсний уламжлалт баярын үнэ цэнэ, утга учир, өв заншлын талаар олон нийт хийгээд урлаг соёлын төлөөлөл болсон эрхмүүдийн богино ярилцлагуудыг хүргэж байгаа билээ.
Энэ хүрээнд жүжигчин, найруулагч Б.Тамирын яриаг хүргэж байна.
"Цагаан сарын баяр гэдэг бол хол ойрын хамаатнууд уулзаж, учирдаг ерөөлтэй сайхан баяр. Дорно дахины хувьд Хүннүгийн үеэс тэмдэглэж ирсэн мартаж болохгүй маш үнэтэй өв соёл.
Нэгдүгээрт гэр бүл, хоёрдугаарт өв соёл гэдэг утгаараа гуравт нь ирээдүй хойчдоо өөрсдийнхөө үндэсний уламжлалыг дахин дамжуулах боломжтой сайхан баяр гэж боддог.
Цагаан сараар эмээгийн өгсөн бэлэг л их гоё. Их хөөрхөн сэтгэл шингэсэн үнэтэй бэлэг байдаг. Зөв.мн сайтыг үзэж байгаа нийт үзэгч та бүхэн модон могой жилдээ элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан сайхан сар шинэдээ сайхан шинэлээрэй"
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна