Украины зэвсэгт хүчний агуулахад АНУ-ын оператив-тактикын зориулалттай ATACMS пуужин үгүй болжээ. Associated Press агентлаг энэ талаар мэдээллээ.
Вашингтоны эх сурвалжийн мэдээлснээр, Украины арми өмнө нь нийлүүлсэн бүх пуужинг ашиглаж дууссан гэнэ. АНУ нийтдээ 40 хүрэхгүй ийм пуужин өгсөн бөгөөд хамгийн сүүлийнхийг нь өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр нийлүүлсэн гэнэ. Мөн ATACMS пуужин дахиж нийлүүлэх боломж хомс байгааг ч тайлбарлан хэлж байжээ.
Нөхцөл байдал ийм болсноор Украины Зэвсэгт хүчний нөхцөл байдал илүү дордох нь тодорхой болоод буй аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна