Спортайнмент хөгжлийг дэмжигч "M bank arena"

Zuv.mn
6 цаг 11 минутын өмнө

Монголын спортайнмент салбарыг үндэслэгч Уранган групп болон Монголын анхны салбаргүй Необанк М банк нар хамтран спортайнмент салбарын хөгжлийг дэмжих зорилгоор M bank arena-г бий болголоо.

Спортайнмент салбар нь хүний бие махбод, сэтгэл зүйн эрүүл мэнд, нийгмийн оролцоог дэмждэгээрээ нийгмийн эрүүл мэндийг сайжруулах чухал салбар болдог тул М банк спортайнмент салбараар дамжуулан нийгмийн эрүүл мэндийг дэмжиж ийнхүү ₮5 тэрбумын хөрөнгө оруулалт хийх юм. Харин уг хөрөнгө оруулалтын үр дүнд Уранган групп спортайнмент салбарыг илүү сайжруулж, олон улсын хэмжээний тоглолт, бүтээн байгуулалтуудыг хийхээр төлөвлөж байна.

М банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Тэмүүлэн “Олон улсад банк, аренатай хамтарч нэршлийн гэрээ байгуулах хамтралууд түгээмэл хийгддэг. Бид яг энэ жишгээр Монголд анх удаа аренагийн нэршлийн гэрээг хийлээ. М банк нийгмийн хариуцлагын хүрээнд сагсан бөмбөгийн хөгжлийг бүх түвшинд дэмжсээр ирсэн бол энэ удаагийн хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд нийгмийн эрүүл мэндийг сайжруулах томоохон хөрөнгө оруулалт гэж харж байна. Мэдээж М банк салбаргүй, бүрэн дижитал банк учраас M bank arena бол манай салбар биш харин харилцагч нартаа чиглэсэн олон давуу талыг бий болгох боломж гэж харж байгаа” гэж хэлэв.

Уранган группийн Гүйцэтгэх захирал Л.Золбоо “Уранган группийн хувьд UG arena-д спортайнмент төв гэх тодотголтойгоор спорт, энтертайнментийн үйл ажиллагаа, тэмцээнүүдийг олон улсын жишигт нийцүүлсэн, шинэлэг байдлаар хийхийг зорьсоор өнөөг хүрсэн байна. Одоогоос аренагийн нэршил M bank arena болж өөрчлөгдсөнөөр спортайнмент салбарт илүү их сайжруулалт, бүтээн байгуулалтыг хийх боломж бүрдэж байна. Нэршил өөрчлөгдсөнөөр Уранган группийн үйл ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Мэдээж Монголд анх удаа ийм хэмжээний хамтын ажиллагаа хийгдэж байгаа учраас олон эерэг өөрчлөлтийг бий болгох үүднээс бидний хувьд баяртай байна” гэж хэллээ.

Монголд анх удаа хийгдэж буй энэхүү нэршлийн гэрээ нь 5 жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд салбарын хөгжлийг сайжруулах томоохон жишиг тогтоогоод зогсохгүй, спорт, энтертайнментаар дамжуулан нийгэмд эерэг нөлөө үзүүлж, эдийн засаг, бизнесийн салбарт шинэ боломжуудыг нээхэд тусална гэдэгт бид итгэлтэй байна.

M bank arena-гаар зочлоорой




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна