АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнөөдөр Боловсролын яамаа татан буулгах тушаалд гарын үсэг зурж магадгүй байна. Politico тушаалын төслийг олж авсан дээрээ үндэслэн энэ талаар мэдээллээ.
Мэдээлэлд бичсэнээр, тушаалд яамаа хаах асуудлаар боломжит бүр арга хэмжээг авч ажиллахыг Боловсролын сайд Линда Макмэонд үүрэгдсэн агуулга туссан байжээ.
“Ерөнхийлөгч Доналд Трамп энэ сарын 20-ны пүрэв гарагт Боловсролын яамыг татан буулгах зарлигт гарын үсэг зурахад бэлэн болсон. Энэ бол түүний сонгуулийн үеэр дэмжигчдэдээ өгсмөн гол амлалтуудын нэг юм” гэж мэдээлэлд онцолжээ.
Д.Трампын зарлиг биеллээ олоход гэхдээ Конгрессийн зөвшөөрөл хэрэг болох юм.
Боловсролын яамыг татан буулгах асуудлыг Д.Трамп сонгуулийн өмнө хөндөж байсан бол төрийн бүтцийг цомхон болох үүрэг хүлээсэн сайдаар томилогдсон Илон Маск албан ёсоор гаргаж тавьж, Боловсролын яамны үл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа нэг бус удаа илэрхийлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна