АНУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны төлөөлөгч Стивен Уиткофф АНУ зайлшгүй тохиолдолд Ирантай дайтахад бэлэн гэсэн санааг илэрхийлжээ. Украинд энхийг тогтоох үйл явц нь өргөн хүрээтэй бөгөөд үүнд Ойрхи Дорнодын асуудлыг цэгцлэх асуудал ч орно гэсэн санааг ОХУын Ерөнхийлөгч В.Путин Д.Трамптай утсаар ярих үедээ илэрхийлсэн бөгөөд Д.Трамп хариуд нь “Иран улс Израйлийг устгах санааг агуулж байж болохгүй” гэж сануулсан байдаг. Түүний үгнээс Иран улс Израилийг дийлэх хэмжээний хүчтэй байхыг АНУ зөвшөөрөхгүй бөгөөд цөмийн зэвсэгтэй болохыг нь бүр ч зөвшөөрөхгүй гэдэг нь мэдэгдсэн бөгөөд С.Уиткоффын мэдэгдэл үүнийг нь баталсан төдий юм.
С.Уиткофф Fox News телевизэд өгсөн ярилцлагадаа “Бидэнд бүгдийг дайн тулаанаар шийдэх хэрэг байхгүй. Гэхдээ хил хязгаарыг давсан тохиолдолд бид тулаанаас зайлсхийхгүй” гэж хэлжээ.
Түүнийг мэдэгдэл хийхээс өмнө Иранын Гадаад харилцааны сайд Аббас Аракчи “Иран улс АНУ-тай дайтахыг эрмэлзэхгүй, улсынх нь гадаад бодлого асуудлыг дайн тулаанд хүртэл хурцатгахгүй байхад чиглэх ч дайнд бэлэн” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна