АНУ, ОХУ-ын төлөөлөгчдийн уулзалт Саудын Арабын Эр Рияд хотод 12 цаг үргэлжилж өндөрлөлөө. Уулзалтад ОХУ-ыг төлөөлж ДУМ-ын гишүүн Григорий Карасин, Холбооны аюулгүй байдлын албаны даргын зөвлөх Сергей Беседа, АНУ-ын талаас Төрийн Департментын төлөөлөгч Майкл Антон, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Эндрю Пик нар оролцжээ.
Тэдний уулзалт 12 цагийн турш үргэлжилж саяхан өндөрлөсөн байна. Хэлэлцээрийн дараа талууд мэдээлэл өгөөгүй бөгөөд бичгээр мэдээлэл өгнө гэжээ. Тэрхүү мэдээлэл өнөөдөр гарна. Уулзалтын талбаарх албан мэдээнд талууд хэлэлцээр болсон Ritz-Carlton зочид буудлаас гарч ирж байгаа нь харагдах бөгөөд эхний ээлжинд бүгд сэтгэл хангалуун байдалтай байгаа нь ажиглагдсан гэж лента цахим хуудаст онцолсон байна.
Украины Ерөнхийлөгч В.Зелинський уулзалтын талаар хэлсэн үгэндээ ОХУ-ын төлөөлөгчдийг “Дайн баг” гэж нэлэсэн бол АНУ-ын төлөөлөгчдийн талаар ямар нэг үг хэлээгүй ажээ. Уулзалт хэлэлцээрээр хөндөгдсөн асуудлууд, шийдэл үр дүнгийн талаар бид эргэн мэдээлэх болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна