Египетийн алдартай археологич Захи Хавасс “Гизагийн пирамидууд дор асар том инженерийн байгууламж бүхий хот байгаа” гэх мэдээлийг үгүйсгэжээ.
Италийн эрдэмтдийн баг энэ сарын 21-ний өдөр “Гизагийн пирамидууд нь газар доорх асар том байгууламжийн зөвхөн оройн хэсэг бөгөөд доор нь инженерийн байгууламж бүхий хот байгаа” гэсэн нээлт хийснээ зарлаж дуулиан тарьсан юм. Тодруулбал, Хеопс, Хефрен, Менкаурагийн пирамидуудын доор 650 метрийн гүнд хүрсэн аваирга том байгууламж байгааг радарын төхөөрөмжөөр илрүүлсэн гэж Пизагийн их сургуулийн эрдэмтэн Коррадо Маланга мэдэгдсэн. Тэдний бэлдсэн видео олон нийтийг шуугиулж, хүн төрөлхтний түүхийг өөрөөр авч үзэх хэмжээнд хүрч очсон гэх сэтгэгдлийг төрүүлээд байсан юм.
Тэгвэл энэ талаар Захи Хавасс дуугарч, үгүйсгэлээ. "Пирамид дотор радар ажиллуулж гаргасан гэх үр дүн үнэн биш, ашигласан аргууд нь шинжлэх ухааны нийгэмлэгээс батлагдаагүй. Түүхч болон бусад хэд хэдэн шинжээчид хатуу чулуулгийг 100 метрээс илүү гүнд нэвтлэх арга байгаа гэдэгт эргэлзэж байна” гэж тэрбээр өгүүлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.218.157
Баталчихаад байгаа юм биш үү
Хариулах