Apple компани "IPHONE 17 AIR" загвараа цэнэглэгчийн оролтгүй гаргахаар төлөвлөж байна

Э.Намуундарь
Өчигдөр 12 цаг 08 минут

"Apple" компани "iPhone Air" загварын утсыг шинээр гаргах гэж буй талаар мэдээлсний дараа Bloomberg-ийн ерөнхий редактор Gurman энэхүү шинэ "iPhone"-ийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.

Gurman хэлэхдээ, "iPhone 17 Air" нь энэ намар худалдаанд гарах бөгөөд МасBook Air-ийн нэгэн адил iPhone-ийн бусад стандарт загваруудаас нимгэн байх ба хэдий нимгэн болсон ч батерейны ашиглалтын хугацаа одоогийн iPhone- той ижил байх болно гэв. 

Мөн хуулах, цэнэглэх үйлдлийг утасгүйгээр гүйцэтгэдэг анхны "бүрэн USB оролтгүй iPhone" гарна гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна