ОХУ-ын Төрийн Думын гишүүн асан, олимпын хошой аварга хоккейчин Александр Кожевниковын охин Мария Кожевникова нутаг нэгт хоккейчин Александр Овечкин Хойд Америкийн Үндэсний хоккейн лигт хамгийн олон гоол оруулсан тэр өдрийг нутагт нь Үндэсний баярын хэмжээнд тэмдэглэх ёстой гэж ярьжээ.
ҮХЛ-ийн “Вашингтон кэпиталз” багийн довтлогч А.Овечкин өдгөө лигт 889 гоол оруулсан амжилттайгаар домогт Уэйн Грекцкигийн 894 шайб оруулсан амжилт руу дөхөж ирээд байгаа юм.
“Орост олон авьяаслаг хоккейчин бий. Гэхдээ Александр тэд бүгдээс өөр. Тэр дэлхийн хоккейн түүхэнд бичигдэх гэж байна. Хоккейчин хүний амжилт ямар багт орохоос ихээхэн шалтгаалдаг. Түүний хувьд энэ бүх нөхцөл бүрэлдсэн. Спортод бас дан ганц техник, ур чадвар хангалтгүй. Цаанаас өгсөн авьяас өгөгдөл чухал байдаг. Александрт энэ бүхэн бас бий.
А.Овечкин "Коламбус" багт гоолдож, нийт гоолынхоо тоог 889-т хүргэв. У.Гретцигийн дээд амжилттай зэрэгцэхэд тав, эвдэхэд зургаан гоол үлдэж байна.
А.Овечкин У.Гретцкигийн дээд амжилтыг эвдсэн өдрийг ОХУ-ын үндэсний баярын хэмжээнд тэмдэглэх хэрэгтэй. Оросын спорт өөрчлөгдөж, дарамт шахалтыг амсаж байсан. Гэсэн ч энэ бүхнээс үл хамаараад манай тамирчин шилдэг нь болж байна. Яг ийм л тохиолдолд спорт улс төрөөс ангид гэж ярих боломж бүрддэг. Манай улсад спортын баяр цөөхөн байдаг. Тиймээс А.Овечкиний амжилтыг заавал тэмдэглэх хэрэгтэй. Энэ их чухал” хэмээн Мария Кожевникова ярьсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
91.171.104.247
zuv
Хариулах