Мьянмарын газар хөдлөлтөд өртөж амиа алдсан хүний тоо 694, гэмтэж бэртсэн хүний тоо 1670 болж огцом нэмэгдсэн талаар тус улсын цэргийн өндөр албан тушаалтан мэдээлснийг ВВС уламжиллаа. 694 нь зөвхөн Мандалай хотын пүн гэдгийг ВВС дараа нь тодотгосон байна. Үүнээс өмнө амиа алдагсдын тоог Мьянмарт 144, Тайландад 10 гэж мэдэгдэж байсан юм. Ингэснээр харамсалтай нь хоёр улсад амиа алдсан хүний тоо 700-гаас илүү гарч байна.
Бангкокт нурсан баригдаж байсан барилгын дор дарагдсан 43 хүн энэ тоонд ороогүй.
Цэргийн дэглэмд шилжиж, гадаад ертөнцөөс тусгаарлагдсан Мьянмар улс энэ удаагийн гамшгийн өмнө хүчин мөхөсдөж олон улсаас тусламж хүссэн. Хүсэлтийн дагуу Энэтхэг улсаас аврагчид очжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна