Д.Трамп Ким Жон Унтай уулзаж юм хийх боломжтой гэв

Х.Батсайхан
Өчигдөр 11 цаг 07 минут

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай ойрын үед холбоо барих бодолтой байгаа талаараа ярьжээ. Тэрбээр Овал танхимд сэтгүүлчидтэй ярилцах үедээ Хойд Солонгосын удирдагчтай тогтоосон харилцаагаа өндрөөр үнэлдэг гэдгээ илэрхийлээд, Ким Жон Унтай холбоотой байдаг, шаардалга гарсан үед уулзаж юм хийх боломжтой гэжээ.   

Д.Трамп өнгөрсөн оны арваннэгдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан. Түүний ялалт Пёньянтай харилцах Вашингтоны тактикийг өөрчилсөнтэй холбоотойгоор хоёр удирдагчийн уулзалтын талаарх сэдэв тухайн үед хөндөгдөхөд Ким Жон Ун уулзахыг сонирхохгүй байна гэсэн хариу өгч байв.    

Д.Трамп өмнө нь Ерөнхийлөгчийн алба хашиж байх хугацаандаа Ким Жон Унтай цэрэггүй бүсэд уулүзаж байсан билээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна