Японы Цог жавхлант Эзэн хаан Нарухито, хатан хаан Масако нар өнөөдөр Дэлхийн II дайны түүхэн тулалдаан болсон Ивото буюу Ивожима аралд очиж, амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэнэ.
Ивожима бол 1945 оны нэг, хоёрдугаар сард Япон, АНУ-ын арми ширүүн тулалдаж, 27,000 гаруй цэрэг амь үрэгдсэн газар бөгөөд энэ жил 80 жилийн ой тохиож байгаа юм.
Японы эзэн хаан Дэлхийн II дайн дууссаны 80 жилийн ойн хүрээнд дайнтай холбоотой түүхэн дургалт газруудад очихоор төлөвлөсөн бөгөөд үүнд Монголд хийх айлчлал мөн багтаж байгаа юм.
Эзэн хаан өнгөрсөн хоёрдугаар сард 65 насныхаа төрсөн өдрийг тохиолдуулан хийсэн хэвлэлийн бага хурал дээр “Дайны үеэр олон эрдэнэт хүний амь эрсэдсэнд гүнээ харамсаж байна” гээд Хирошима, Нагасаки хотуудад атомын бөмбөг дэлбэлсэн, Окинава мужид болсон газрын тулаан, Ивото арал дээрх ширүүн тулалдааныг дайны сүйрлийн жишээ болгон дурдаж байв.
Ивожима арал
Ивожимагийн тулаан 1945 оны хоёрдугаар сарын 16-нд АНУ-ын цэргүүд арал руу бүрэн хэмжээний довтолгоо хийснээр эхэлж, гуравдугаар сарын 26-нд дууссан гэж үздэг.
Нарухито 1994 оны хоёрдугаар сард, Дайн дууссаны 50 жилийн ой болохоос нэг жилийн өмнө Ивото арал дээр очиж дурсгалын арга хэмжээ зохион байгуулж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна