Доминиканы Бүгд Найрамдах Улсын нийслэл Санта Доминго хотын нэгэн шөнийн цэнгээний газрын дээвэр нурсны улмаас 79 хүн амиа алдаж, 150 гаруй хүн гэмтсэн эмгэнэлт осол болжээ.
Амиа алдагсдын дунд Доминиканы нэг мужийн захирагч, алдартай тамирчин асан Октавио Дотел байсан гэж мэдээлэлд бичсэн байна. Тэрээр эмнэлэгт хүргэгдэх замдаа нас баржээ.
Осол орон нутгийн цагаар мягмар гарагийн орой алдартай дуучин Рубби Перез тоглолтоо хийж байх үед болсон бөгөөд энэ нь хохирогчийн тоо олон гаргахад нөлөөлжээ. Дуучин өөрөө мөн нурангид дарагдсан гэнэ. Одоо солын газарт 400 гаруй аврагч ажиллаж, амьд үлдэгсдийг хайж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна