Хадсон голд нисдэг тэрэг унаж, нэг гэр бүлийн таван хүн амиа алджээ

Х.Батсайхан
Өчигдөр 13 цаг 10 минут

АНУ-ын Нью Йорк хотын дундуур урсдаг Хадсон голд нисдэг тэрэг осолдож, зургаан хүн амиа алджээ. Зургаан хүний нэг нь нисдэг тэрэгний жолооч бол үлдсэн тав нь нэг гэр бүлийн гишүүд байсан талаар ВВС агентлаг мэдээллээ. Нэг гэр бүлийн таван гишүүний гурав нь хүүхэд байжээ.

Аврагид дуудлага авсан даруйд аврах, эрэн хайх ажиллагааг шуурхай эхлүүлсэн байна. Харамсалтай нь хүний амь аварч чадаагүй аж. Осол Манхэттэний ойролцоо гарчээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна