Филиппиний төв хэсэгт байдаг Канлаон галт уул өнгөрсөн мягмар гарагт идэвхиж, бага хүчээр тэсэрчээ. Эхэндээ бага зэрэг утаа гарч байсан бол одоо 5 км өндөрт утаа май суунаглуулах болсон тул дахин хүчтэй тэсэрч магадгүй гэж үзэж байгаа юм байна. Үүний улмаас ойролцоо орших дөрвөн тосгоны сургуулийн хичээлийг зогсоож, нүүлгэн шилжүүлэхэд бэлтгэж эхэлжээ.
Филиппинд 24 идэвхтэй галт уул байдаг. Канлаон тэдгээрийн нэг юм байна. Дөрвөн сарын өмнө Канлаоны ойролцоо байдаг өөр нэг галт уул дэлбэрч, орон нутгийн захиргаа ард иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд бэлтгэх шийдвэр гаргаад байсан бөгөөд энэ шийд хүчинтэй хэвээр байсан гэнэ.
Орон нутгийн хэвлэлд бичсэнээр, мягмар гарагийн дэлбэрэлтийн үеэр ойролцоох тосгоны тариалангийн талбайд үнс нурам цацагджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна