АНУ-ын алдартай дуучин бүсгүй Кэти Пэрри зургаан бүсгүйгээс бүрдсэн багийн гишүүн болж, Сансарт нисээд ирсэн талаар бид мэдээлсэн билээ. Нислэг үйлдсэн “Blue Origin” нь Амазоныг үүсгэн байгуулагч Жефф Безосынх бөгөөд тэрбээр найз бүсгүйгээ ч уг аяллын багт багтаасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тэрбээр яах гэж ийм эрсдэлтэй аяллыг зохион байгуулсан бэ гэдэг асуулт зүй ёсоор гарна. Тэгвэл ВВС энэ асуултад хариулахыг оролджээ.
Агентлагийн бичсэнээр, энэ удаагийн нислэг нь цэвэр зар сурталчилгааны зорилготой бөгөөд ижил төрлийн үйлчилгээг санал болгодог “Virgin Galactic” компанитай өрсөлдөөнөө ширүүсгэж байгаа хэлбэр, нөгөө талаар Илон Маскийн SpaceX компанид өгч байгаа анхааруулга юм байна.
Тодруулбал, “Virgin Galactic” нь Карманы бүс рүү аялагч нисгэдэг бол Илон МАскийн компани тойрог замд аялагт явуулах чадвартай. “Blue Origin” өнгөрсөн нэгдүгээр сард New Glenn хэмээх хөлгийг тойрог замд хүнгүйгээр амжилттай хөөргөсөн. Энэ хөлөг нь 13 тонн ачааг тойрог замд гаргах чадвартай. Тэгэхээр энэ удаагийн нислэг нь одоогийн болон ирээдүйн өрсөлдөгчидтэйгөө хийж буй Жефф Безосын өрсөлдөөн юм байна.
“Blue Origin” одоо НАСА-гаас "Space X" компанид олон тэрбум ам.долларын ажил өгсөн асуудлаар шүүхэд хандаад байгаа бөгөөд Ж.Безос гэлтгүй бусад өрсөлдөгч нар нь Илон Маскийг сансрын бизнест монополь тогтоохыг хичээж байна гэж харддаг аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.82
Монгол талын хувилбар бол сансарт секс хийж туршсан явдал юм гэж бодож байна.Жингүйдлийн нөхцөлд тавилт их удаан үргэлжилдэг байх гэж таамаглаж байна.Онгоцон дотор үйлчлэгчтэй хийхэд үрийн шингэн их цацардаг юм билээ их өндөрт болохоор тэгдэг байх.
Хариулах