Сүүлийн жилүүдэд ДЭМБ дуулиан тарьсан томоохон авлигын асуудлуудад нэр холбогдсон. Өвчин, тахалд зориулсан хэдэн тэрбум ам.доллараар хэмжигдэх хөрөнгийн зарцуулалт нь ил тод бус, мөн өндөр үнийн дүнтэй гэрээнүүдийн ихэвчлэн тус байгууллагын албан хаагчдын хамаарал бүхий компаниудтай хийгдсэн байгаа нь анхаарал татаж буй.
Байгууллагын төсөв нь асар том боловч түүний үлэмж хэсгийг удирдлагын өндөр зардалтай томилолт, өндөр цалинг төлөхөд зарцуулж байхад эрүүл мэндийн бодит хөтөлбөрүүд санхүүжилт дутуу байсаар байна. Энэ байдлаас үүдэн улс орнууд ДЭМБ-ын гишүүнчлэлээ эргэн харж, эрүүлийг хамгаалах салбарт олон улсын хамтын ажиллагааг өрнүүлэх илүү үр нөлөөтэй арга механизмыг хайх зайлшгүй шаардлагтай тулгараад байна. Монгол Улс тус байгууллагын гишүүний хувьд энэ талд өөрсдийн байр суурийг тодорхойлох эрх мөн л нээлттэй.
ДЭМБ өөрийн санхүүжилтийн үлэмж хэсгийг хувийн сангуудаас босгодог ажээ. Тухайлбал, Блумбергийн сан байна. Тэдгээр хандивлагчид эхний ээлжинд аль чиглэлийг анхаарах талаар өөрсдийн байр суурийг үндсэндээ тулган хүлээлгэдэг гэх шүүмжлэл ч бий. Тийм учраас тус байгууллагын хараат бус байдалд эргэлзэхээр байгаа юм.
Томоохон хандивлагчдаас санхүүгийн хамааралтай байгаа учраас ДЭМБ тэдэнд ашигтай төслүүд дээр анхаарлаа төвлөрүүлж, эрүүл мэндийн илүү тулгамдсан асуудлуудыг анхаарахгүй орхидог талтай. Жишээлбэл, тамхидалтын эсрэг идэвхтэй тэмцлийг Блумбергийн сангаас санхүүжүүлдэг. Иймээс эрүүлийг хамгаалахын боловсон хүчний дутагдал, халдварт өвчинтэй тэмцэх ажлын санхүүжилт хаягддаг.
Коронавирусын цар тахал ДЭМБ-ын хувьд хүнд сорилт болсон. Энэ сорилтыг тус байгууллага нэр төртэй даван туулж чадаагүй юм. Хариу арга хэмжээг хожимдуулж, хоорондоо зөрчилтэй зөвлөмжүүд гаргаж, эм үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалж ажилласан явдал нь дэлхийн эрүүлийн хамгаалах салбарт эмх замбараагүй байдал үүсгэсэн билээ. ДЭМБ өндөр үнэтэй вакциныг нэвтрүүлж, өөр илүү хүртээмжтэй хувилбарыг үл ойшоосноос болж зохиомол хомсдол үүсч, үнэ өссөн гэж экспертүүд үзэж байгаа юм. Хорио цээрийн хатуу арга хэмжээ авах зөвлөмж гаргасан нь эдийн засгийн хямралд хүргэсэн.
Дээрх мэт нөхцөл байдлаас үүдээд ДЭМБ-д итгэх итгэл гүн гүнзгий хямралд ороод байна. Тиймээс ДЭМБ-ын гишүүн Монгол Улсын хувьд ч мөн бодох асуудал. Энэ байгууллагатай хамтран ажиллах нь үнэхээр ашигтай юу? Эсхүл түүний оронд өөр арга зам хайх ёстой юу гэх асуудлыг дэвшүүлж, хамтын ажиллагааны шинэ арга замыг судлах, эрүүлийг хамгаалах салбарыг хараат бусаар хөгжүүлэх стратегийг тодорхойлох нь илүү чухал байхыг үгүйсгэх аргагүй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна