ИСТАНБУЛЫН ГАЗАР ХӨДЛӨЛТ: Газар дахиж хөдлөх эрсдэл хэвээр байна

Х.Батсайхан
3 цаг 54 минутын өмнө

Туркийн нийт хүн амын 20 хувь нь оршин суудаг хамгийн том хот болох Истанбулд өчигдөр орой хүчтэй газар хөдлөлт болжээ. Дараалсан чичирхийллүүдийн хамгийн хүчтэй нь 6.2 магнитуд байсан бөгөөд барилга байшин хэсэгчлэн нурж, хүмүүс гэмтэж бэртсэн байна. Азаар хүний амь үрэгдээгүй байна. Гэхдээ гэмтэж бэртсэн хүний тоог 150 гэж мэдээлж байгаа юм. 


Газар хөдлөлтийн голомт нь Мармарын тэнгисийн эрэг дагуух Силиври бүс нутаг буюу Истанбулын
төвөөс баруун тийш ойролцоогоор 60 км-т, долоон км-ын гүнд байжээ. Энэ удаагийн газар хөдлөлт нь Мраморын тэнгисийн бүс нутагт сүүлийн 25 жилд болсон газар хөдлөлтүүдээс хамгийн хүчтэй нь гэнэ. 

Хамгийн ноцтой нь, газар хөлөлтийн гамшиг судалдаг эрдэмтэд яг үндсэн хүчтэй газар хөдлөлт нь хараахан болоогүй байж магадгүй хэмээн анхааруулж байгаа юм байна. 

Истанбул нь Түркийн хамгийн эртний, хамгийн том хот бөгөөд газар хөдлөлтөд тэсвэргүй хуучин барилга олонтой. Мөн газар хөдлөлийн гамшигт муу бэлтгэгдсэн болох нь сая болсон гамшгийн үеэр тодорхой болсон талаар хэвлэлүүд нь бичиж байна. Тодруулбал, иргэдэд ямар ч сануулга очоогүй ажээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна