Ялалтын баяраар Украинд гал зогсооно

Х.Батсайхан
7 цаг 15 минутын өмнө

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Аугаа их, эх орны дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 8-наас 11-ний хооронд Украинд гал зогсооно гэж мэдэгджээ. Гал зогсоолтыг 7-ноос 8-нд шилжих шөнийн 00.00 цагаас эхлүүлж, гурав хоног үргэлжлүүлэх аж.

Кремлийн албан ёсны цахим хуудаст гарсан мэдээлэлд, ОХУ Украиныг мөн энэ жишгээр галаа зогсоохыг уриалж, хэрвээ зөрчил гарвал хатуу ширүүнээр хариу барина гэжээ. Мөн энэ удаагийн гал зогсоолтоо ОХУ Украинд энх тайван тогтоох хэлэлцээрт бэлэн байгаагаа дахин нэг удаа харуулсан хэрэг гэжээ. ОХУ өмнө нь Улаан өндөгний баярыг тохиолдуулан нэг хоног гал зогсоож байсан юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна