Энэтхэгийн эрх баригчид жуулчид руу халдсан алан хядагчдын байшинг нураажээ

Х.Батсайхан
6 цаг 33 минутын өмнө

Энэтхэгийн эрх баригчид Кашмир мужид жуулчдад халдсан хэрэгт сэжиглэгдэж буй этгээдүүдийн байшинг нураажээ. Сэжигтнүүдийн болон гэр бүлийнх нь эзэмшлийн багадаа 10 байшинг нураасан талаар хэвлэлүүд мэдээлж байна.

Эрх баригчид энэ ажлаа өнгөрсөн пүрэв гарагт эхэлсэн бөгөөд алан хядлагтай огт холбоогүй хэмээн булзааруулж байгаа ч Энэтхэг-Пакистаны хил дээр энэ шалтгаанаар байнга буудалцаан болж байгаа аж.

Кашмирын халдлагыг “Эсэргүүцлийн фронт” хэмээх бүлэглэл, мөн Кашмирыг Пакистаны мэдэлд авахын төлөө тэмцдэг “Лашкар-и-Тайба” гэх бүлэглэл үйлдсэнээ хүлээсний дараа Энэтхэгийн хуулийн байгууллага Пакистаны 1500 гаруй иргэнийг баривчилж хатуу ширүүнээр байцаасан үйл явдал болсон бөгөөд энэ нь хоёр улсын харицлааг хурцатгасан юм байна.

Пакистаны Батлан хамгаалахын сайд Хаваджа Асиф мэдэгдэл хүртэл хийж, холбоотон улсуудаа мэдээллээр хангаж эхэлснээ зарлажээ.  

Энэтхэгийн Кашмир мужид алан хядагчид жуулчид руу халдаж, 20 хүний амь насыг хөнөөсөн хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн байна. Тэгвэл шархадсан хүмүүс сүүлд нэг нэгээрээ өнгөрсөөр амиа алдсан хүний тоо 26 болж өсжээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна