“Худалдааны дайн” дуусаж, “Тодорхойгүй байдал” төгсөх сураг

Х.Батсайхан
12 цаг 39 минутын өмнө

БНХАУ-ын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч өнөө өглөө хэвлэлийн бага хурал хийж, Бээжин “Худалдааны дайн” буюу гаалийн татварын асуудлаар АНУ-тай хэлэлцээр хийх боломжийг авч үзэж байгаа талаар мэдэгджээ. Тэрбээр АНУ-ын талаас албаны шугамаар мөн ийм хүсэлт өмнө нь ирж байсан гэдгийг мэдэгдэлдээ дурдсан бөгөөд энэ удаагийн мэдэгдлээрээ хариуг нь өгч байгаа бололтой.  

"Хятад улс өмнөх байр сууриа тууштай баримтлана. Бид тэмцвэл эцсээ хүртэл тэмцэнэ, харин ярилцъя гэвэл үүд хаалга нээлттэй... АНУ ярилцахыг хүсэж байгаа бол асуудалд чин сэтгэлээсээ хандаж, буруу шийдвэрүүдээ хүчингүй болгох, нэг талын татвараа цуцлахад бэлэн байх ёстой" гэжээ.

Энэ мэдэгдэл нь АНУ, БНХАУ аль, аль нь аль болох хурдан тохиролцоонд хүрэхийг эрмэлзэж байгаа гэсэн мэдээллийг хэвлэлүүд цацах болсноос хойш Бээжингээс албан ёсны тайлбар өгсөн анхны тохиолдол болж байна.

БНХАУ, АНУ нь 600 тэрбум ам.долларын бараа эргэлттэй нэг, нэгэндээ худалдааны хамгийн том түнш юм. 2024 онд БНХАУ АНУ-д 400 орчим тэрбум ам.долларын бараа экспортолсон бол эргүүлээд 199 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн худалдаж авчээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна