ОЛОН ХҮН ЦУГЛАСАН ГАЗАР ЭРСДЭЛ ҮРГЭЛЖ БАЙДАГ: Хүмүүс биесээ дарж хөнөөсөн харамсалтай тохиолдлууд

Х.Батсайхан
4 цаг 14 минутын өмнө

Энэтхэгийн Гоа мужийн нэгэн сүмд цугларсан хүмүүс үймэлдсэний улмаас долоон хүн амиа алдаж, 80 хүн гэмтжээ. Уг эмнгэнэлт хэрэг өнгөрсөн баасан гарагт, Ширгао тосгонд жил бүр болдог Шри Лайрай Затра гэх шашны баярын үеэр болсон аж.  

Хүмүүс олноороо цугласан үедээ ямар нэгэн байдлаар үймэлдэх юм бол бие, биесээ дарж хөнөөх тохиолдол бий. Түүхэнд ийм байдлаар нэг дор олон хүний амь нас үрэгдсэн тохиолдол цөөн биш бөгөөд тэдгээрээс хамгийн олон хүний амь нас үрэгдсэн тохиолдлуудыг талаарх мэдээллийг zuv.mn та бүхэндээ хүргэж байна.  

ОЛОН ХҮН ЦУГЛАРСАН ГАЗАР ЭРСДЭЛ ҮРГЭЛЖ БАЙДАГ

БНСУ-ын нийслэл Сөүл хотын Ёнсан дүүргийн Итэвон хороонд сүнсний баяр тэмдэглэхээр очоод байсан 100 000 гаруй хүн 151-ийгээ дарсан хэрэг 2022 онд гарч байв. Үүнтэй холбоотойгоор зарим иргэн “Сүнсний баяр” гэх нэр, баярт ач холбогдол өгөн, “Муу ёрын баяраас боллоо” гэсэн хандлага гаргаж байлаа. Үнэндээ бол олон хүн байгаа л бол эрсдэл үргэлж байдаг бөгөөд нэг үймэлдвэл эмгэнэлт явдал болж хувирдаг аж. Түүхэнд тэмдэглэгдсэн ийм эмгэнэлт явдлын шалтгаан ердөө л энэ ажээ.

Хамгийн их хүн амиа алдсан 10 тохиолдол дунд хааны титэм өмсөх ёслолй, лалын шашныхны ариун газрын цугларалт, улс төрчийг оршуулах ёслол, хэтэрхий өндөр хувьтай хямдрал гэх мэт янз бүр байв.

ХҮМҮҮС БИЕСЭЭ ГИШГЭЖ ХӨНӨӨСӨН ХАРАМСАЛТАЙ ТОХИОЛДЛУУД  

1.Мекка. Явган хүний хонгилд болсон сүйрэл. 1990 оны долдугаар сарын 2-ны өдөр Мекка дахь 1000 хүний багтаамжтай явсан хүний хонгил руу 5000 сүсэгтнүүд явж оржээ. Энэ үед гай таарч агааржуулах систем эвдэрсэн байсан бөгөөд хүчилтөрөгчийн дутагдлаар 1426 хүн амиа алдсан юм.

2. Ходынскийн талбайд болсон аймшиг. Николай II хааны түүх эмгэнэлтэй төгссөн шигээ эмгэнэлтэй эхэлж байжээ. 1896 оны тавдугаар срын 30-ны өдөр болсон түүний титмээ өмсөх ёслолын үеэр 1389 хүн амиа алдсан юм. Цуглагсдад үнэгүй бэлэг тараана хэмээн зар түгээж, хиам, гурилан боов тэргүүтнийг тараасан бөгөөд бэлэг бүгдэд үрэлцэхгүй гэдгийг нэг нь хэлснээр бөөн бужигнаан болж, улмаар эмгэнэлт явдалд хүрсэн байдаг.

3. Багдадын гүүрэн дээрх эмгэнэлт явдал. 2005 оны Иракийн нийслэл Багдадад хотноо орших гүүрэн дээр хэдэн зуун мянган сүсэгтэн цугларчээ. Лалын шашны зүтгэлтэн Муса аль Казимын нас барсны ойг тэмдэглэхээр тийн цугларсан аж. Бөөгнөрөл дээд цэгтээ хүрээд байх үед цуглагсдын дунд амиа золиослогч алан хядагчид байгаа гэсэн яриа гарч, улмаар үймэлдсэнээс 1000 орчим хүн амиа алдсан юм. Тэдгээрийн ихэнх нь хүч чадал дорой эмэгтэйчүүд, хүүхдүүд байв.

4. “Лонхны баяр” сүйрэл болсон нь. 1954 онд Аллахабадын Кумбха Мелид  энэтхэгчүүдийн уламжлалт “Лонхны баяр”-ыг тэмдэглэх үеэр 800 гаруй хүн дарагдаж амиа алджээ.  

5. Меккагийн “мөргөлдөөн”. Саудын Араб, лалын шашны ариун газар гэгддэг меккагийн ойролцоо байх Минагийн өргөн чөлөөнд хоёр гудамжнаас бөөн сүсэгтнүүд орж ирж мөргөлджээ. Энэ явдлаас болж 717 хүн амиа алдаж, 900 гаруй хүн гэмтэж бэртсэн юм.


6. Пномпеньд болсон явдал. 2010 онд Вьетнамын Пномпень хотноо Усны баяр тэмдэглэх үеэр Тонлесап хотын гүүрэн дээр их хэмжээний хүн цугласнаас нурж, 456 хүн живж амаиа алджээ.

7. Хаджийн үеэр болсон чулуун байлдаан. Дахиад л Мекка. Энэ удаад 300 хүн амиа алдсан бөгөөд шалтгаан нь хүмүүс чөтгөр рүү шидэж байна хэмээн бие, бие рүүгээ чулуу нүүлгэснээс болсон гэх.

8. Мандар Дэви дэх сүмд болсон явдал. Энэтхэгийн Мандар Деви дэх сүмд сүсэгтнүүд цугларсан үед ахуйн хэрэглээний хий дэлбэрч, гал гарснаас үймээн үүссэн. Энэ явдлаас бол 265 хүн амиа алдсан юм.

9. Сталинтай салах ёс гүйцэтгэх үеэр болсон эмгэнэлт явдал. ЗХУ-ын удирдагч И.Сталинтай салах ёс гүйцэтгэх үед Трубной талбайд маш олон хүний амь үрэгдсэн үймээн болсон бөгөөд хохирлын хэмжээ одоо ч тодорхойгүй байдаг аж. Хэдэн зуугаас хэдэн мянган хүн амиа алдсан гэж яригддаг.    

10. “Виктория Холл”-ын хэрэг. 1883 он. Английн Сандерлэнд хотод тэмдэглэсэн хүүхдийн баяр эмгэнэлт явдал болж хувирчээ. Үнэгүй тоглоом өгнө хэмээн амалсны дараа хүүхдүүд хувиа хүртэхээр тэмүүлсэн бөгөөд бэлэг тарааж буй газар руу нарийн шатаар явж очихоор байсан нь эмгэнэлт явдал гарах шалтгаан болсон байна. Энэ баяр 183 хүүүхдийн хувьд сүүлчийнх нь болжээ.    

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна