В.Зелинський: Өнөөдрөөс гал зогсоовол би В.Путиныг пүрэв гарагт Станбулд хүлээж байх болно

Х.Батсайхан
7 цаг 8 минутын өмнө

Украины Ерөнхийлөгч В.Зелинський ирэх пүрэв гарагт Туркийн Станбул хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзаж магадгүй байна. Тэрбээр уулзалтад очих нөхцлөө твиттер хуудастаа бичжээ.

“Москва даваа гарагаас /өнөөдөр/ гал зогсоовол би пүрэв гарагт Станбулд өөрөө түрүүлж очоод В.Путиныг хүлээж байх болно” гэж тэрбээр бичсэн байна.

Тэрбээр энэ талаар өмнө нь төлөвлөж байсан уу, зүгээр биччихэв үү гэдэг нь одоогоор тодорхойгүй. Түүнийг твиттерт бичсэний дараа Оросын хэвлэлүүд Туркийн Ерөнхийлөгчийн Тамгын газар руу холбогдож тодруулахад Украины талаас ямар нэгэн байдлаар холбоо бариагүй гэсэн хариултыг өгчээ.  



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.217.185
    2 минутын өмнө

    Путин бол жинхэнэ Дипломатач хүн шүү дээ гайхалтай удирдагч Харин Зeлeнский бол зүгээр л хошин шогийн жүжигчин ямар ч улс төрийн мэдлэггүй хүн шүү дээ Украины ард түмэн энэ тэнэгээсээ салах болоогүй юм байх даа Хайран ард түмэн олон аавын сайхан хөвгүүдийг устгаж байгаа хүн дээ

    Хариулах
  • 66.181.189.78
    2 цагийн өмнө

    одоо хоёулаа л хүч гаргах хэрэгтэй дээ

    Хариулах
  • 202.126.90.208
    2 цагийн өмнө

    Путин аргаа барьж бндаа цэргээ гарга

    Хариулах
  • 64.119.30.94
    4 цагийн өмнө

    Мансуурсан үедээ бичжээ хөөрхий гэж. Их гүрнүүдийн тоглоомын хүүхэлдэй болж улс орноо сүйтгэж байгаа хар тамхичин даа Зелинский

    Хариулах
  • 202.126.91.21
    4 цагийн өмнө

    үнэнд гүйцэгдэнэ гэдэг болж байгаа даа

    Хариулах