ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн бямба гарагт сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ ОХУ, Израиль, Армен, Монголын ахмад дайчдыг онцлон дурджээ. Тэрбээр дээрх улсуудын нэрсийг дурдаад “Эдгээр улсын ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэх нь энд хүрэлцэн ирсэн бүх удирдагчдын хувьд нэр төрийн хэрэг байлаа” гэсэн байна.
Мөн Мерб, Словак, Босни Герцоговины удирдагчид “Ялалтын баяр”-т ирсэн явдлыг гойд үнэлж, “Дарамт шахалт үзүүлэх, агаарын орон зайгаа ашиглуулахаас татгалзах зэрэг маш олон хориг саад байсан ч үрл хайхран ирсэн” хэмээн талархал илэрхийлсэн байна.
“Бусдаас хамааралгүй бүрэн эрхт бодлого явуулдаг Европын улс орнууд, сая, сая европчууд энэ талаар дурсан санаж байх нь бидний хувьд их чухал. Энэ бидэнд эерэг үзэл санааг өгч, эрт, орой хэзээ нэгэн цагт Европын улсуудтай сайн харилцаатай болоход чиглүүлэх итгэл өгч байна. Үнэндээ тэд одоо ч бидний эсрэг үйлдлүүдийг хийсээр байгаа. Маш бүдүүлэг, тулган шаардсан байдлаар харилцаж байна” гэж В.Путин мэдэгдэлдээ онцолжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна