ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Украины Ерөнхийлөгч В.Зелинський нар өнөөдөр Туркийн Станбул хотод уулзаж, энхийн яриа хэлэлцээр хийнэ. Уулзалтад оролцох ОХУ-ын багийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгчөөс гадна Владимир Мединский, Гадаад харилцааны сайдын орлогч Михайл Галузин, Батлан хамгаалахын сайдын орлогч Александр Фомин, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Игорь Костюков нарын нэр бүхий хүмүүс багтсан байна.
Харин Украины Ерөнхийлөгч В.Зелинськийн багт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак, Батлан хамгаалахын сайд Рустем Умеров, Гадаад харилцааны сайд Андрей Сибига, Ерөнхийлөгчийн зөвлөх Игорь Жовква нар багтсан байна. В.Зелиньский Туркт очсон, гэхдээ хэлэлцээр явагдах Станбулд бус, нийслэл Анкарад байгаа гэж эх сурвалжууд мэдээлж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-д очихгүй. НҮБ-ын ЕНБД Антониу Гуттрерриш мөн Станбулд очихгүй гэж хэвлэлүүд мэдээлж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.29
Худлаа наахаа болино уу
Хариулах66.181.184.190
худлаа солиороод л бункерная крыса юу гэж очих вэ дээ
Хариулах