Мексикийн TikTok од, 23 настай Валериа Маркес хувийн салондоо шууд дамжуулалт хийж байх үедээ бусдад буудуулж нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Өдгөө Мексикийн хуулийн байгууллага түүний хэргийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд одоогоор илрүүлээгүй хэвээр. Харин олон нийтийн дунд янз бүрийн таамаг яригдаж байна.
Гол нь, хэрэг хар тамхины картелиараа алдартай Халиско мужийн Запопан хотод гарсан нь хар тамхины мафийнхан холбоотой байж магадгүй гэсэн сэжгийг төрүүлж байгаа юм байна. Тодруулбал, улсынхаа хамгийн том, хамгийн аюултай бүлэглэлийн нэг Картел Халиско Нуева Женерасион (CJNG) Халискод байдаг ажээ.
Харин хэргийг шалгаж буй Прокурорын зүгээс уг аллагыг мафинхантай холбохоос зайлсхийж, эмэгтэй хүн болохоор нь буюу хүйсийн ялгамжтай байдлаас шалтгаалсан байх магадлалтай гэж үзсэн нь Ерөнхийлөгч Клаудиа Шенбаумыг ч байр суурь илэрхийлэхэд хүргэжээ.
Мексикийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч тэрбээр “Бид буруутай этгээдийг заавал олж, юуны учир ийм жигшүүүрт хэрэг үйлдсэнийг нь улайлгах болно” гэсэн байна.
Валериа Маркес гэж хэн байв
Валериа Маркес нь загвар өмсөгч бөгөөд 2021 онд улсынхаа “Мисс ростро” буюу хамгийн царайлаг миссээр тодорсноосоо хойш олон нийтэд танигдаж, од болж эхэлсэн юм байна.
Удалгүй олон нийтийн сүлжээнд нүүр будалтын зөвлөгөө, хувцаслалт, нүүр царай болон бие арчилгааны талаар контент хийж эхэсэн бөгөөд нас барах үедээ зөвхөн инстаграм хуудсанд 223,000 дагагчтай болоод байжээ.
В.Маркезийг алуулахаас хэд хоногийн өмнө хотын даргад нэр дэвшсэн эмэгтэй мөн алуулсан байна
Хэрэг гардаг өдөр Валерия Маркес “Blossom The Beauty Lounge” хэмээх хувийн салондоо нэгэн найзын хамт байсан бөгөөд шууд дамжуулалт хийж, хэн нэгний илгээсэн бэлгийг авахаар шуудан зөөгчийг хүлээж байгаа талаараа ярьж байжээ.
Улмаар хаалга тогшиж, найз эмэгтэй нь очих ч нүүр нь харагдахгүй байгаа талаар Валериад хэлж, Валериа “Яагаад нүүрээ харуулахгүй байгаа юм бол” гэх зэргээр ярьж байх үед хэн нэгэн “Та Валериа мөн үү” гэж асуугаад “Тийм” гэх үед хоёр удаа бууддаг байна. Дараа нь найз эмэгтэй нь өөрийнхөө нүүр царайг харуулалгүйгээр шууд дамжуулалтыг тасалдаг. Байшингийн камерт харин алуурчин этгээд хоёул байсан, нэг нь байшинд нэвтэрч аллага үйлдсэн болохыг нотлох бичлэг хадгалагдаж үлджээ.
Хэргийг Прокурор, цагдаа шалгаж, талийгаачийн олон нийтийн сүлжээн дэх хаягуудыг найрийвчлан судалж байгаа гэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.85
Хайран хүүхэн гоё хүүхэн байна амьд явсан бол 15 удаа дур тавина хайран юмыг яайран болгожээ
Хариулах