Англи улс бэлгийн замын халдварт заг хүйтэн өвчний эсрэг вакцин хийж эхэлсэн дэлхийн анхны улс болох талаар ВВС агентлаг мэдээллээ.
Гаргаж авсан вакцин нь оддохондоо 30-40 хувийн үр дүнтэй хэдий ч халдварын тоог бууруулна гэж бүтээгчид нь нь найдаж байгаа аж. Англи улсад заг хүйтэн өвчний тархалт нэмэгдэж байгаа. 2023 онд 85,000 тохиолдол бүртгэгдэж, бүх цаг үеийн дээд үзүүлэлтэд хүрсэн эгзэгтэй цаг үед ийнхүү вакцин гаргаж, иргэдэдээ хийхээр болжээ.
Заг хүйтэн өвчин нь ихэнхдээ шинж тэмдэггүй байдаг ч бэлэг эрхтнээс ялгадас гарах, бэлэг эрхтний үрэвсэл, үргүйдэл зэрэг сөрөг нөлөөтэй байдаг аж. Вакцинжуулалтад хэчнээн хүн хамруулах нь одоогоор тодорхойгүй байгаа ажээ.
Хэрвээ 30-40 хувийн найдвартай байдлаа амьдрал дээр харуулж чадвал 10 жилд 100 мянган тохиолдлоос сэргийлж, найман сая фунт стерлингийн зардал хэмнэх тоцоолол гарчээ.
Жилийн дотор заг хүйтэн өвчний халдвар хоёр удаа авсан Макс гэгч вакцинд 100 хувь хамрагдана гэдгээ илэрхийлээд “Вакцин гаргасан нь маш сайн хэрэг. Эмнэлгүүдийн ачаалал буурна, энэ бол маш том ялалт” гэж ярьсныг ВВС мэдээлэлдээ дурджээ.
Хамгийн сонирхолтой нь, уг вакциныг яг заг хүйтэнд зориулж бүтээгээгүй бөгөөд нялх хүүхдэд хийдэг менингитийн MenB jab гэдэг нэртэй вакцин юм байна. Хэдий заг хүйтэнд зориулаагүй ч хоёр өвчний үүсгэгч нь маш төстэй учир 30-40 хувийн үр дүн үзүүлж байгаа ажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна