​ВИДЕО: Хятадын Мин гүрний үеийн түүхэн барилгын дээвэр нуржээ

М.Маралмичид
3 цаг 37 минутын өмнө

БНХАУ-ын Аньхуй мужид олон зуун жилийн түүхтэй барилгын дээврийн хавтан нурсан үйл явдал болжээ.

Тодруулбал, Мин гүрнийг үндэслэгч эзэн хаан Zhu Yuanzhang-ийн төрсөн хот гэдгээр алдартай Фэньян /Fengyang/ муж нь БНХАУ-ын нийслэл Бээжин хотоос 200 милийн зайтай бөгөөд тус нурсан цамхаг нь Мин гүрний үед буюу 1375 онд баригдаж, 1995 онд сэргээн завсарлаж байжээ.
Түүхэн барилга нурсанд хятадын эрх баригчид ойр орчмын иргэдийг нүүлгэн шилжүүлж, тус газрыг хамгаалалтад авсан байна. Одоогоор мөрдөн шалгах ажиллагааны явцад байгаа бөгөөд засварын зураг төсөл, барилгын ажлыг эхнээс нь шалгахаар хяналтын мэргэжилтнүүд ажиллаж эхэлсэн талаар мэдээлжээ.

Эх сурвалж: BBC

ВИДЕО ҮЗЭХ:



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна