“Маргаашийг хамтдаа бүтээцгээе” уриатай нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдлаа

Х.Есү
5 цаг 36 минутын өмнө

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг иргэд, олон нийтэд сурталчлах, тэдэнд үйлчилгээ үзүүлэх, хүний нөөцийн нөхөн хангалтыг бүрдүүлэх чиглэлээр оюутан, залуучуудад мэдээлэл хүргэх зорилгоор “Өнөөдөр сонго, Маргаашийг хамтдаа бүтээцгээе” нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна. 

Энэ үеэр цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллах хүсэлт гаргасан иргэдийг бүртгэж, өргөдлийг хүлээн авч, тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт, жолоодох эрхийн үнэмлэх олгох, хугацаа сунгуулах, галт зэвсэг, хувийн хамгаалалт, аюултай ачаа тээш тээвэрлэх зөвшөөрлийг хэрхэн авах талаар мэдээлэл өгч байна.

Мөн Цагдаагийн байгууллагаас стратеги, бодлогын хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа шийдвэр гаргах үйл ажиллагаанд дата мэдээлэл, дашбоард ашиглах, инновац хэрэгжүүлэх, үйл ажиллагаанд нэвтрүүлж ашиглаж байгаа технологи, программ хангамж, систем зэргийн танилцуулж сонирхууллаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна