ОХУ, Украин улсууд олзны цэргүүдээ солилцох ажиллагааны ээлжит үе шатыг эхлүүлжээ. Станбулын яриа хэлэлцээрийн үр дүнгийн дагуу ОХУ нь Украинд олзлогдсон 307 цэргээ буцаан авч, мөн тооны цэргийг Украины талд шилжүүлж өгсөн байна. ОХУ-ын Батлан хамгаалах яам энэ талаар мэдээллээ.
Украинаас суллагдсан ОХУ-ын цэргүүд одоогоор Беларусийн нутаг дэвсгэрт байгаа бөгөөд сэтгэлзүй болон эмнэлгийн тусламж авч байгаа аж.
Олзны цэргийн солилцоо цаашид үргэлжилнэ. Олзны цэрэг солилцох 1000-1000 хөтөлбөрийн хүрээнд Украины тал өмнө нь 270 цэрэг, 120 энгийн иргэнийг ОХУ-ыд шилжүүлж өгсөн нь энэ сарын 23-нд Москвад буусан юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна