АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио дэлхий даяарх АНУ-ын элчин сайдын яамдад оюутны визийн ярилцлагын цаг товлохыг түр зогсоох шийдвэр гаргалаа. Энэхүү түр хориг нь виз мэдүүлэгчдийн сошиал хаягт суурилсан нарийвчилсан хяналтын тогтолцоо нэвтрүүлэхтэй холбоотой юм байна.
Энэ арга хэмжээ нь АНУ-ын үндэсний аюулгүй байдал, "антисемитизмийн эсрэг үзэл"-тэй тэмцэх бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэгдэж байгаа ч олон улсын оюутнуудад боловсрол эзэмших эрх чөлөөнд ноцтой саад болж магадгүй нөхцөл үүсгээд байна.
Трампын засаг захиргаа өмнө нь Харвардын их сургуулийн санхүүжилтийг царцаах, гадаад оюутны элсэлтийг хязгаарлах зэрэг бодлогыг дэвшүүлж байсан нь боловсролын салбарын элит байгууллагуудын дургүйцлийг төрүүлж, Цагаан ордонтой шууд сөргөлдөөнд хүргэсэн.
Өдгөө АНУ-д дээд боловсрол эзэмшиж буй 19 сая хүний 5.9 хувийг олон улсын оюутнууд бүрдүүлдэг байна. 2023-2024 оны хичээлийн жилд 1.1 сая гаруй гадаад оюутан АНУ-д ирснээс дийлэнхийг нь Энэтхэг, Хятад оюутнууд бүрдүүлжээ.
Монгол улс дахь Америкийн элчин сайдын яамнаас тодруулахад түр хугацаагаар зогсоосон нь үнэн гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна