АНУ-ын сайд нар Д.Трампыг гаалийн татвараа хүчингүй болгохгүйн төлөө тэмцэнэ гэж найдаж байна

Х.Батсайхан
Өчигдөр 11 цаг 12 минут

АНУ-ын Худалдааны сайд Ховард Лутник, Баялгийн сангийн нарийн бичгийн дарга Скотт Бессент нар Ерөнхийлөгч Д.Трамп дэлхий даяар улс орнуудын бараа бүтээгдэхүүнд тавьсан татвараа цуцлуулахгүй байхын төлөө тэмцэнэ гэж найдаж байгаа талаар мэдэгдэл хийжээ.

Тэрбээр “Ерөнхийлөгчийн зарим улс орнуудын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татвар түдгэлзээд багагүй хугацаа өнгөрсөн. Ирэх долдугаар сарын эхээр сэргэнэ. Энэ үед Ерөнхийлөгч гаргасан шийдвэрийнхээ төлөө тууштай зогсоно гэж найдаж байна” гэжээ.

Д.Трамп улс орнуудад 10-100 гаруй хувийн гаалийн татвар ногдуулсан ч хөрөнгийн зах зээлийн савалгаанаас болоод 90 хоног хойшлуулсан юм. Энэ хугацаа ирэх долдугаар сарын эхээр дуусна. Гэтэл хугацаа дуусахаас өмнө АНУ-ын Шүүх Д.Трамп буюу Ерөнхийлөгчийг улс орнуудад гаалийн татвар тогтоох эрхгүй гэдэг шийдвэр гаргаснаас болж, долдугаар сард гаалийн татвар сэргэх эсэх асуудал эргэлзээтэй болчихоод байгаа юм.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна