Өчигдөр /2025.06.03/ БНСУ-ын 21 дэх удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болж Ардчилсан намаас нэр дэвшигч И Жэн Мён ялалт байгууллаа.
Тодруулбал, Тус улсын 2022 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар Юн Сок Ёлд 0,73 хувийн саналаар ялагдаж байсан И Жэн Мён энэ удаа дахин нэр дэвших боломж олдсон бөгөөд улмаар И Жэн Мён 51,7 хувийн санал авч 21 дэх Ерөнхийлөгч болжээ.
Тэрээр өнгөрсөн шөнө Сөүл хотын төвд иргэдэд ялалт байгуулснаа зарлаж талархал илэрхийлж, “Энэ бол хэн нэгэн ялсан ялалт биш, ардчилал ялсан ялалт” гэж хэлсэн байна. Маргааш тэрээр тангараг өргөж үүрэгт ажилдаа орно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна