Монгол Улсын Дээд шүүх Монгол Улсын хүний гавьяат эмч П.Батчулуунаас ирүүлсэн гомдлыг хэлэлцээд “Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэж үзэн цагаатгаж шийдвэрлэлээ.
Анхан болон Давж заалдах шатны шүүхээс П.Батчулууныг Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байхдаа 2023 оны наймдугаар сарын 5-6-нд шилжих шөнө иргэн А Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд замд зам тээврийн ослоор нас барсан харамсалтай хэрэг болсон. Энэ үед хохирогчийн ар гэрийнхнээс элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа судсыг авах талаар зөвшөөрөл авсан байдаг. Гэтэл А-гийн биеэс зөвшөөрөл аваагүй зарим эд эрхтнийг авсан хэрэгт буруутгагдан улмаар яллагдагчаар татагдсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.117.245
Ашгүй дээ.
Хариулах